etoim.mn
photos/Enkhsaikhan M.jpeg

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг өчигдөр АТГ-гаас баривчлан хорьж, цагдан хориод байсан. Түүнийг  Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй учраас баривчилсан" талаар холбогдох хэвлэлийн алба мэдээлсэн. УИХ-аас батлагдаагүй, буцаагдсан төслөөр баривчилсан асуудлыг олон нийт шүүмжилж байгаа юм. 

Харин өнөөдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдлаа. Шүүх хуралдаанаар  Ерөнхий сайд асан М.Энхсайханыг  суллах шийдвэр гаргав.

АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үзжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх