etoim.mn
photos/91bc43aa76ee13b24fe8be784ea78aacdf9d6d54.jpg

 

ШӨХТГ-аас зургаадугаар сарын 17-ны өдрийн тушаалаар иргэдээс ирсэн гомдлын дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа таван авто үйлчилгээний газруудад хийсэн шалгалтын талаар мэдээлэл өгч байна. 

Шалгалтаар зөвшөөрөлгүй, үнэ тарифыг ил тавьдаггүй, автомашиныг хүлээн авсан талаар тэмдэглэл хөтөлдөггүй, ажлын байрны нөхцөл бүрдээгүй, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаагүй газарт үйл ажиллагаа явуулж байгаа аж. 

Нийслэлийн хэмжээнд 2014 оноос хойш авто үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийгээгүйн дээр харилцаа холбоо муутай ажиллаж байгаа зөрчил илэрчээ.

2018 оноос Авто үйлчилгээний санг ажиллуулахаар эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болгоогүй, хичнээн авто засвар, үйлчилгээний газар байгаа талаар нэгдсэн мэдээлэлгүй байгаа тул яаралтай ажилд оруулах шаардлагатай байгааг ШӨХТГ-аас мэдээлж байна. 

2324 авто үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл байгаа боловч яг үнэн хэрэгтээ хэд байгааг мэдэх боломжгүй байгааг ч ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам онцолж байгаа юм. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх