etoim.mn
photos/dc2c0ce54aef23689b27a53e21350d94a7d2932f.jpg

АТГ-ынхан Монголбакны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгаад удаж буй. Ингэхдээ түүнийг  Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкинд дэмжлэг үзүүлж, бага хүүтэй мөнгө шилжүүлсэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпораци” ХХК-ийнхан авахад Монголбанк баталгаа гаргасан гэх үндэслэлээр АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн санал гаргаж, яллагдагчаар татаад байсан.   Мөн үүнээс гадна Австри улс руу дүү нарынхаа нэрээр мөнгө шилжүүлж, байшин худалдан авсан. Хууль зөрчсөн хэлцэл хийсэн байж болзошгүй гэдгийг мэдээлж байсан.   Тэгвэл энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлжээ.   Зарим эх сурвалжийн мэдээлснээр Н.Золжаргал нь Австрид үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэх үйлдлийг шалгаж дууссан бөгөөд 650 мянган ам.доллараар тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэдгийг Австрийн прокурорын газар баталжээ. Тиймээс Н.Золжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн буруутгаж, шүүхэд шилжүүлэхээр болоод байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх