etoim.mn
photos/Enkhsaikhan M.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг өчигдөр /2019.06.20/ Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс дуудан, тайлбар мэдүүлэг авсны дараа хорих 461-р ангид саатуулжээ. Түүнийг Тавантолгойн ордыг ашиглах гэрээг байгуулахдаа "Энержи Ресуст" ХХК-д давуу эрх олгох гэж байсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа юм. Гэвч энэхүү гэрээ байгуулагдаагүй бөгөөд хэрэв байгуулагдсан бол улсад их хэмжээний хохирол учирч болзошгүй байсан гэж үзэж цагдан хорьсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Мөн түүний хэргийг шалгах явцад Эрдэнэс таван толгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ нарын гурван хүн гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд гэрчийн мэдүүлэгт үндэслэн ийнхүү байцааж, цагдан хорих шийдвэр гаргасныг эх сурвалжууд мэдээлж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх