etoim.mn
photos/tz9ke.jpg

2019 оны эхний хагас жилийн байдлаар улсын хилээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн нийт 16 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 11 гэмт хэрэг нь олон улсын шуудан илгээмж ашиглан үйлдэгджээ. Ингэхдээ Испани улсаас 3, ХБНГУ-2, Нидерланд-2, АНУ-2, Тайланд-1, Англи-1 удаа олон улсын шуудан илгээмж ашиглан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байна

Тэдгээрээс нийт 718,9 гр мөс гэх нэршилтэй бодис, 30,5 гр каннабис 3021 гр хашиш, 30 гр каннабисын тос, LSD 13 ширхэг ширхэг, экстази 115 ширхэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн илрүүлэн шалгаж байгаа бөгөөд эдгээрийг хар зах зээлийн ханшаар тооцож үзвэл  968,818,000 төгрөг болж байна.

Мөн цагдаагийн алба хаагчид энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд гаалийн байгууллагатай мэдээлэл солилцох, мэрэгшүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх