etoim.mn
photos/65036029_314197842793405_5985185773362610176_n.jpg

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр гэгч оргосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл сэжигтэн С.Төмөрийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 06 цагийн үeд Замын үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах гэж байх үед нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнуудад барьж саатуулжээ.

Эргэн сануулахад: Сэжигтэн С.Төмөрийг бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргээр баригдаад байсан бөгөөд өмнө нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл Бусдын эд хөрөнгийг хулгайлах, 153 дугаар зүйл Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх зэрэг зүйл ангиудаар ял эдэлж байсан нэгэн юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.21.124.21]

2019-06-21 11:50:47