etoim.mn
photos/e075af88-84a5-4cdb-a1e4-17893ed18b02.jpg

Соёлын өвийн салбарт хамтран ажиллах тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд найрамдах Солонгос улсын Соёлын өвийн захиргаа хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийг авран хамгаалах газар, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Аюулгүй ажиллагаа, гамшгаас сэргийлэх хэлтэс соёлын өвийг гамшиг эрсдэлээс сэргийлэх, хамгаалах, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах гэрээг 2018 онд байгуулсан.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “СОЁЛЫН ӨВ-АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛЫГ ГАМШИГ, ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ НЬ” зөвлөгөөнийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Монголын Уран зургийн галерейн хурлын танхимд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулrж байна. 

Тус зөвлөгөөний зорилго нь манай улсын соёлын өвд тэр дундаа архитектурын дурсгалд гамшгийн эрсдэл тохиолдсон үед хэрхэн бие даан болон хамтран ажиллах, бэлэн байх, урьдчилсан хамгаалалт, төлөвлөлтийн талаар мэргэжлийн байгууллагуудад мэдлэг өгч, хамтын ажиллагааг бий болгоход чиглэж байгаа болно. 

Зөвлөгөөнд БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Аюулгүй ажиллагаа, гамшгаас сэргийлэх хэлтсийн 3 мэргэжилтэн өөрийн улсын соёлын өвийг аюулгүй ажиллагаа, гамшгийн менежментийн тогтолцоо, технологи, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх БНСУ-ын туршлага зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэхээс гадна Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёлын өвийн үндэсний төв, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Урлагийн зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудаас Монголын соёлын өвийн хамгаалалтад баримталж буй бодлого, чиг хандлага, архитектурын дурсгалд нөлөөлж буй эрсдэлүүд, монгол орны уур амьсгалын өөрчлөлт соёлын өв, Монгол Улсад соёлын өвийг гамшиг, эрсдэлээс хамгаалахад авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, гамшиг, ослын үед соёлын өвийн хадгалах хамгаалах зэрэг сэдвээр мөн илтгэл хэлэлцүүлж, мэдээлэл солилцох юм.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

DR. PRADHAN

[105.112.50.97]

2019-06-20 20:28:22

ХҮСНЭГТЭЙ ГЭРЛЭЛТИЙГ БИЧНЭЭСЭЭСТЭЙ ГЭЖ ЮУ !! БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!   Би өөрийн бөөмийн 1-ийг яаж зарж, баян болсон талаар гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Миний нэр бол Оюун Монголоос ирсэн. Би ядуу, эмгэнэлтэй эмэгтэй байсан бөгөөд интернетэд бөөр худалдаж авах талаар интернетээр интернет дээр очиж, Pradhan эмч нар интернетээр имэйлээр хандаж, хандивлагч болсон. Би бөөрнийхээ 1 хувийг хандивласан бөгөөд би бөөрөнд 780,000 доллар хандивласан. Одоо би Монгол улсад байгаа баян, аз жаргалтай эмэгтэйчүүд байна. Би өөрийн компанийг үүсгэн байгуулсан. Би 780,000 доллартай боллоо. бөөр. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу үнэ: $ 780,000.00USD