etoim.mn
photos/64494575_386093428675177_6812448074309304320_n.jpg

Өнөөдөр "Барилга, хот байгуулалтын яам"-наас  энэ онд хийхээр төлөвлөсөн болон хэрэгжүүлж байгаа ажил, төсөл хөтөлбөрүүд, төрөөс барьж ажиллаж байгаа бодлого чиглэлийн явцын талаар олон нийтэд мэдээлэл хийсэн билээ.

Энэ үеэр БХБЯ -ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн шинээр баригдаж байгаа цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын явц болон үүнтэй холбоотой асуудлуудын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр "Одоогийн ашиглаж байгаа цэвэрлэх байгууламж нь одоогоос 50 гаруй жилийн өмнө баригдсан бөгөөд өдгөө ачааллаа даахгүйд хүрсэн талаар нийслэл хотын хүн иргэн бүр мэднэ. Тиймээс өнгөрсөн хоёрдугаар сард энэхүү  “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих" төслийг  хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү шинээр баригдах төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орох хүртэл лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн бөгөөд энэ онд лагийг үнэргүйжүүлж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Төслийн гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп” ба Бээжин констракшн  инженеринг групп” консорциум ажиллаж байгаа бөгөөд үндсэн барилга, байгууламжуудыг 35.5 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.  

Шинэ Цэвэрлэх байгууламж нь биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдах бөгөөд нийт талбайн 24.7 га талбай буюу 61 хувьд нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламжийг барьж байгуулна. Мөн шаардлагатай авто зам, явган хүний зам талбай, ногоон байгууламжийг давхар шийдэж өгнө. ТЭЗҮ-д тусгагдсанаар хоногт 250,000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд 3 үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Лаг боловсруулан биохий гарган авах замаар эрчим хүч болон дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангахаар тооцсон. 

Мөн Азийн хөгжлийн банк /АХБ/-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд Өвөрхангай, Архангай, Дорноговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Сүхбаатар аймгийн төвд хоногт 3000 м3 ахуйн бохир усыг цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна" гэлээ.

Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгууламжид лаг боловсруулах процес болон үйлдвэрийн дамжлага орсон уу? 

Шинээр байгуулах төв цэвэрлэх байгууламжинд лаг боловсруулах иж бүрэн байгууллага багтсан байгаа. Үүнд цугларсан лагийг усгүйжүүлэх, хатаах, боловсруулах үйл явц багтаж байгаа.   

Лагийг бордоо болгон ашиглана гэсэн. Энэ тал дээр олон улсын судалгаа, туршлага судлах гэх мэт ажил хийгдсэн үү?

Манай цэвэрлэх байгууламжинд хуримтлагдсан 750 мянган м3 лаг байна. Энэхүү хуримтлагдсан лагийг шатаах, булшлах болон бордоо болгох зэрэг хийх хэд хэдэн шийдлүүдийг олон улсын төвшинд хэрэглэдэг.  Бидний хувьд лагийг арилгах тал дээр удаан хугацааны туршид судлгаа хийсэн бөгөөд ингэхдээ улс орны эдийн засаг болон нийгмийн үр өгөөжтэй мөн зардлыг хэмнэх зэрэг олон талыг харгалзан үзэж лагийг  хөрс бордоо болгох аргыг хэрэгжүүлж эхэлсэн.   

Манай улсын цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өвлийн улиралд  лагийн ажил түр зогсдог. Тиймээс бид энэ үеэр ногоон зүлэг, мод тарих болон уул уурхайн ажлаас үүдэлтэй хөрсний бохирдол, нүхэн жорлон зэргүүдээс үүссэн хөрсний бохирдлыг эрүүлжүүлэх зэрэг туршилтуудыг лабораторийн төвшинд хийж гүйцэтгэсэн.   

Өнгөрсөн таван сард байгалд энэхүү ажлаа туршиж үзсэн. Ингэхдээ Сонгинохайрхан дүүрэгт байрладаг 100 га хогийн цэгийн 2 га-д мод тарих туршилтын ажлыг хийсэн. Одоогоор бидний хийсэн туршилтуудын үр дүн маш сайн байгаа. Харин хаана яаж хэрэглэх вэ гэдэг асуудлын талаар  хөндлөнгийн лабораториор шинжилгээ хийлгэж баталгаажуулсаны дараагаар шийдвэр гарна.

Лагаар хийсэн бордоогоор ногоо тарих асуудлыг иргэд тийм ч таатай хүлээж авахгүй байгаа. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

  Мэдээж манай Монголчуудын хувьд лагаас гаргаж авсан бордоог хүнсэндээ ашиглах тал дээр ойлголт байхгүй. Тийм учраас бид цаашид үүнийг байгаль орчны нөхөн сэргээлт ялангуяа уул уурхайн ажлын улмаас сүйдсэн газрыг нөхөн сэргэхэд ашиглана. Мөн нийслэл хот дахь олон тооны нүхэн жорлонгуудын бохирдлыг арилгах болон ногоон байгууламжинд хөрсийг орлуулах хэлбэрээр ашиглах боломжтой юм байна гэж харж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод жидээ 15-20 мянган м3 хар шороон хөрс хэрэг болдог. Энэ хэрэгцээг хангахын тулд уулнаас хөрс  шороо авдаг боловч эргүүлээд нөхөн сэргээлт хийж чаддагүй. Үүнээс үүдэлтэйгээр хөрсний хүртээмж байхгүй болж тухайн газрыг цаашид ашиглахыг хориглодог. Тиймээс энэ хэмжээний хөрсийг орлуулах боломжтой юм байна гэж харж байгаа. 

Түүнчлэн шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд орох хүртэл хуримлагдсан лагийг үнэргүйжүүлэх ажлыг хийж эхэлсэн байна. Ингэхдээ хоногт  2500 м3 лаг усгүйжүүлэх  байгууламжийг шинээр  барьж  энэ оны 07-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн хуримтлагдсан хур лагийг халдваргүйжүүлэх, дүүрсэн лагийн картуудыг үнэргүйжүүлэх, суллах, лагийг бордоо болгох ажлыг хэрэгжүүлж эхэлсэн байна.

- Лагийн үнэрийг дарж бактери ашиглан бордоо үйлдвэрлэх ажлыг “ЭКО ТАЙХИ” ХХК гүйцэтгэж, Өдөр тутам гарч буй 1200 м3  (153 өдрийн турш гарсан 183600 м3) хүртэл хэмжээтэй түүхий лагийн үнэрийг дарах, цаашид бордоо болгох, Хур лагийн 10 га талбайн 241164 м3 лагийг бордоо болгох, Картын талбайд байгаа 294483 м3 лагийг бордоо болгож картыг суллах

- Лагийн үнэр дарах, биологийн бүтээгдэхүүн ашиглан хар шороон хөрс бий болгох ажлыг “Ховд тул” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна.  ОХУ-д үйлдвэрлэсэн биологийн бүтээгдэхүүнийг Монгол эрдэмтний аргачлалаар 13220 м2 лагийг компостын аргаар хар шороон хөрс гарган авах ажлыг хэрэгжүүлж ажлын явц 90 орчим хувьтай явагдаж байна.

Лаг усгүйжүүлэх байгууламжийг барих ажлыг АЙ ВАЙ И ЗЭТ ГРУПП” ХХК гүйцэтгэж  буй бөгөөд энэхүү байгууламж нь хоногт 1000 м3 идэвхит лаг, 1500 м3 түүхий лагийг усгүйжүүлэх хүчин чадалтай. Тус байгууламж ашиглалтад орсноор Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутам гардаг түүхий лагийг ил задгай хатаадаг байсныг зогсоож, усгүйжүүлэн лагийн хэмжээг 5 дахин бууруулах ба үнэрийг багасгана. Ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай явагдаж байгаа байна.

Лагаас гаргаж авсан бордооны туршилтуудын үр дүнгээс танилцуулбал: 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

DR. PRADHAN

[105.112.50.97]

2019-06-20 20:27:28

ХҮСНЭГТЭЙ ГЭРЛЭЛТИЙГ БИЧНЭЭСЭЭСТЭЙ ГЭЖ ЮУ !! БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!   Би өөрийн бөөмийн 1-ийг яаж зарж, баян болсон талаар гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Миний нэр бол Оюун Монголоос ирсэн. Би ядуу, эмгэнэлтэй эмэгтэй байсан бөгөөд интернетэд бөөр худалдаж авах талаар интернетээр интернет дээр очиж, Pradhan эмч нар интернетээр имэйлээр хандаж, хандивлагч болсон. Би бөөрнийхээ 1 хувийг хандивласан бөгөөд би бөөрөнд 780,000 доллар хандивласан. Одоо би Монгол улсад байгаа баян, аз жаргалтай эмэгтэйчүүд байна. Би өөрийн компанийг үүсгэн байгуулсан. Би 780,000 доллартай боллоо. бөөр. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу үнэ: $ 780,000.00USD