etoim.mn
photos/241545-20062019-1561000899-2139895897-e13be44f52bc1a4eaaf112a183420d97.jpg

Энэ сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор нэр бүхий иргэн импортын лицензгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчигдсөн их хэмжээний эм, тариа хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ.

Тодруулбал, 16 нэр төрлийн тариа 5175 ампул, 2 нэр төрлийн тарилгын шингэн 37 литр, 1 төрлийн тосон түрхлэг 1кг, 3 төрлийн эм 1000 таблетка, 2 төрлийн шингэн эм 7 литр, тарианы пенициплин 50 фалконыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ.

Замын-Үүд боомтын Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид уг үйлдлийг илрүүлэн хурааж, хуулийн дагуу шийдвэрлэн ажиллаж байна.

 

Эх сурвалж: МХЕГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх