etoim.mn
photos/5d0af8ade2645.jpeg

Хоол хүнсний хомсдолд нэрвэгдээд буй БНАСАУ-д тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын харьяа агентлагаар дамжуулан 50 мянган тонн цагаан будаа илгээнэ гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамнаас мэдээлжээ.

Энэхүү тусламжийг Дэлхийн хүнсний байгууллагаар /WFP/ дамжуулан хүргэх бөгөөд тус байгууллага нь тусламжийг түгээх, хянах үүргийг мөн гүйцэтгэх ажээ. БНСУ-аас БНАСАУ руу 2010 оны үерийн үед 5000 тонн илгээж байснаас хойш анх удаа цагаан будааны тусламж үзүүлэх гэж буй нь энэ юм.

“Дэлхийн хүнсний байгууллагатай нягт хамтран ажилласны дүнд Засгийн газар хоол хүнс шаардлагатай байгаа БНАСАУ-ын иргэдийг 50 мянган тонн цагаан будаагаар хангахаар боллоо. Хүнсний тусламж БНАСАУ-ын иргэдэд ойрын хугацаанд хүрнэ хэмээн найдаж байна” гэж Үндэстнээ нэгтгэх яамны сайд Ким Ён Чуль мэдэгджээ. 

"Өнгөрсөн онд БНАСАУ 2008 оноос хойшхи хамгийн бага хэмжээний ургац хураасан бөгөөд үүнтэй холбоотойгоор тус улсын 10 сая орчим иргэн буюу нийт хүн амын 40 орчим хувьд хүнсний тусламж нэн шаардлагатай байна" гэж Дэлхийн хүнсний байгууллага, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан тайланд мэдээлсэн билээ.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх