etoim.mn
photos/f273e30da52b21afa96bec29d973ed25.jpeg

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар бөхчүүлд цол, чимэг олгуулах тухай Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцэв.  

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож давааг нь хүчингүй болгосон тул  Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.

Мөн Улсын начин Ч.Хөхчирэнгэрт “Өсөх идэр” чимэг олгохоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.126.89.63]

2019-06-21 14:37:31

Taalagdaj bna erdenehuud ulsin nachin tsol oilgoj ni zow demjij bna