etoim.mn
photos/Монгол-банк-810x500.jpg

Мөнгөний бодлогын хороо хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргажээ. 

Монгол банкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих түвшинд хэвээр байна. Эрэлтийн шалтгаантай инфляци тогтвортой байна. АНУ-аас БНХАУ-ын импортын барааны тарифыг нэмэгдүүлснээс гадаад орчин тогтворгүй байна. Иймд санхүүгийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлага тавигдаж байна. Төсвийн сахилга бат, Төв банкны бие даасан хараат бус байдлыг нэмэгдүүлэх нь чухал байгаа юм гэлээ. 

Монголбанкны газрын захирал Б.Баярдаваа:  Инфляци оны эцэст 6-7 хувь байх төлөвтэй байна. Эдийн засгийн өсөлт энэ онд 7 хувьтай байна.  Эдийн засгийн гадаад орчин “салхи”-тай байна. Хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бужигнавал импортын татвараа нэмэх талаар мэдэгдлийг  АНУ хийсэн. Ингэснээр манайд эрдэс бүтээгдэхүүнээр дамжиж нөлөөлөх эрсдэлтэй.

2020 оноос эхлээд томоохон зээлээ төлөхөөр байгаа. Ингэснээр санхүүгийн өртөг, зардал нэмэгдэнэ. Энэ оны 10 дугаар сард Монгол Улс саарал жагсаалтад орох эсэх шийдэгдэнэ.

Дотоодын төсвийн бодлого өнгөрсөн оноос эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд явсан. Өнөөдрийн хүүгийн түвшин эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд явж байна хэмээв. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх