etoim.mn
photos/thumb_size.jpg

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.  

Өнөөдрийн Засгийн газрын хэлэлцсэн гол асуудал концессын гэрээтэй холбоотой байжээ. Концессын 20 орчим гэрээ байсан гэнэ. Зайлшгүй стратегийн ач холбогдолтой гэрээнүүдийг авч үлдээд бусдыг нь цуцлах шийдвэр гаргасан. Жишээ нь, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн концессыг цуцалсан. Дорноговь аймгийн Сайншандын 130 км авто зам болон сургууль, цэцэрлэгийн барилгын концессын багц байгааг цуцалжээ. Харин стратегийн ач холбогдолтой төслүүдийг үргэлжлүүлнэ. Жишээ нь, Сэлэнгийн газар тариалангийн чиглэлиийн 120.85 км замыг үргэлжлүүлнэ. Барих, ашиглах концессын гэрээг дахин хийхгүй гэж мэдээллээ. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Концессоор гангын үйлдвэр барих, Хөтлийн цементийн үйлдвэр барихаар байсныг цуцалсан. Стратегийн ач холбогдолтой концессийг үргэлжлүүлнэ. Засгийн газар ямар нэг байдлаар санхүүгийн баталгаа гаргахгүй хэлбэрээр барих, ашиглах хэлбэрээр сонгосон. Тавантолгой- Ханги чиглэлийн автозам,  Сэлэнгийн автозамыг үргэлжлүүлэн концессоор барина. Барих, ашиглахтай холбоотой бусад концессийг цуцаллаа" 

 

- Стратегийн концесст ямар төслийг багтааж байна вэ?

Концесстой холбоотой компаниудад өндөр шаардлага тавих эрхзүйн орчин дутмаг байна. Тиймээс Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барина.

- УИХ-ын гишүүдэд хамаарал бүхий компаниудын авсан концесс цуцлагдлаа гэсэн үг үү?

Концесст УИХ-ын гишүүд нэр холбогдох нь утгагүй.

- Ажил нь эхэлсэн концессууд ч цуцлагдах уу?

Ажлаа эхэлсэн, явж байгаа зэрэг олон маргаан байгаа. Үндсэний хөгжлийн газар судалгаа хийнэ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zulaa

[183.177.99.94]

2019-06-19 16:55:06

zuv zuv ur ashiggui gereeg tsutsallah heregtei unmuh zasgiin ushuu ch olon aldaa balag bgaa bugdiig n zasaj zalruulaad bai arduud bid demjinee