etoim.mn
photos/olloo_mn_1498880261_e2de0c6cff147191original.jpg

БСШУСЯ, Биеийн тамир спортын газар хамтран “Тамирчдын өдөр”, “Олон улсын олимпын өдөр”-ийг энэ сарын 22-нд Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ.

Энэ хүрээнд “Тамирчдын өдөр”, “Олон улсын олимпын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн ёслол, урлагийн тоглолт болох юм. Түүнчлэн нийслэл, дүүргүүдийн биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, спорт клубууд үйл ажиллагаагаа сурталчилж, үзүүлэн тоглолт хийхээс гадна иргээд эрүүл мэндийн төлбөргүй зөвлөгөө өгнө.

Мөн үеэр 2020 онд Япон улсын Токио хотноо болох олимпын наадамд өрсөлдөх Монгол тамирчдыг дэмжих, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдээс хандив цуглуулах зорилго бүхий “Токио олимп сан”-гийн нээлт болно. Түүнчлэн энэ сарын 22-нд Монголын үндэсний олимпын хорооны музей болон  дүүргүүдийн биеийн тамирын зааланд иргэд төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.

Дашрамд дурдахад иргэдийг спортоор хичээллэж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалах зорилго бүхий “Тамирчдын өдөр”-ийг Монгол Улс 2010 оноос тэмдэглэж буй юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх