etoim.mn
photos/IZNN.png

ИЗНН-аас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийж байна. Тус намаас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж байна. 

Өнөөдөр ИЗНН-аас Үндсэн хуульд нэмэлт оруулалт оруулах асуудлаар өөрсдйин байр суурийг илэрхийлэн мэдээлэл хийлээ. 

Хурал эхлэхэд ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдэд хүргүүлж байгаа шаардлагыг уншиж танилцуулсан юм. Тэрээр үргэлжлүүлэн:  Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж, үндэсний зөвшилцлөөр хийдэг. Гэтэл  энэхүү өөрчлөлт нь иргэдийнхээ амьдралыг улам дордуулах гэж байна. Нэг үгээр хэлбэл ядуу иргэд, баян төртэй байх бодлогыг үргэлжлүүлэх гэж байна. Тэд ард иргэдийн баялгийнхаа эзэн байх эрхийг хамгаалахын оронд эрх баригчдын эрх ашгийг хамгаалж, иргэдийнхээ эрхийг хойш тавьчихаж.

Тиймээс бид иргэдийнхээ төлөө дуугарч тэдний тэр их шуналыг гүйцэлдүүлэхгүйн төлөө тэмцэх болно. Ард түмэн нь өөрсдийн баялгаа мэддэг байж, төр засаг нь баялгийн асуудлаар шийдвэр гаргахдаа эздээс нь асуудаг болох ёстой гэлээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх