etoim.mn
photos/64301677_694786214314465_4265498498884960256_o.jpg

Нидерланд улсын нийслэл Амстердамм хотноо 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр хөшгөө нээлээ. Дэлхийн сагсанбөмбөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн хамгийн шилдэг багууд оролцож буй энэхүү тэмцээнд Монгол улсын баг эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байгаа юм.

Манай хоёр баг хэсгийн эхний хоёр тоглолтоо өчигдөр хийлээ. Одоогийн байдлаар манай хоёр баг хэсгийнхээ хоёр хоёр тоглолтыг хийгээд байгаа байна. 

Эрэгтэйчүүдийн хувьд хэсгийн эхний тоглолтоо ОХУ-ын багтай хийж, 14:12-ын харьцаатайгаар хожиж хэсгийн эхний хожлоо авсан бол дараа нь Эстоны багтай тоглож, 21:19-ийн хартцаатайгаар хожлоо.

Харин эмэгтэй баг эхний тоглолтоо Ази тивийн шилдэгт зүй ёсоор тооцогдох Ираны багтай хийж 18:19-ийн харьцаатайгаар хожигдсон бөгөөд хоёр тоглолтоо Румын улсын багтай хийж 21:4-өөр хожигдлоо. 

Тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд манай багууд зургаадугаар сарын 20-нд буюу маргааш хоёр хоёр тоглолт хийнэ. Эрэгтэй шигшээ баг маргааш 16:20 Пуэрто-Рикотой, 19:50 минутад Украины тоглоно. Эмэгтэй баг  16:20 Пуэрто-Рикотой, 19:50 Украинтай тус тус тоглоно. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх