etoim.mn
photos/lundeejantsan.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь нь дэмжсэн. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх ажлын хэсэг байгуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан юм. Ингээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулж, Ө.Энхтүвшин ахлагчаар, Үндсэн хуулийн эх баригчаар Д.Лүндээжанцанг томилсныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмж орж болох эсэхийг асуухад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:Ажлын хэсэгт хууль санаачилсан гишүүд болон парламент дахь намуудын төлөөлөл орсон байна. Дэгийн хуулиар чуулганы хуралдааны үеэр нэмж гишүүнээр оруулах боломжгүй байх гэлээ. Ингээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гуравдугаар  хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар байгууллаа. 

Ажлын хэсгийг Ө.Энхтүвшин ахалж, Ж.Батзандан, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар, Г.Солтан нарын гишүүд багтжээ. Үндсэн хуулийн эхийг баригчаар Д.Лүндээжанцан гишүүнийг томиллоо. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх