etoim.mn
photos/a6924493-1eca-427c-b473-aff392de6161.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дууслаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг уншиж танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь дэмжсэнээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал хураалтыг илээр явуулах буюу гишүүд гараа өргөж саналаа өгөх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн тул дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа гишүүд гараа өргөж саналаа өгсөн юм. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хуулийн төслийг ганцаараа дэмжээгүй юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хүндэтгэх шалтгаанаар санал хураалтад оролцсонгүй.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх