etoim.mn
photos/d0f265b0-9003-4910-bcab-5278251fa2c7.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байгаа юм. Чуулганы хуралдаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэг болох хуульч,  судлаач, АИХ-ын депутатууд оролцож, гишүүдийн асуултад хариулж байна.   

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Төсөлд эдийн засгийн талын эрх үүргүүд хомс орсон байна. Төслийн зургадугаар хэсэгт Байгалийн баялгийг шударгаар хуваарилах зарчим гэсэн ганц л заалт байна. Нийт ард иргэдийн 30-аад хувь нь ядуу байна. Ажилгүйдэл, ядуурал манайд их байна.  Ажлын байр бий болгож байгаа иргэдээ дэмжих тухай асуудлыг энэ зургадугаар хэсэгт яаж дэмжиж өгөх вэ?   

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Үндсэн хуулинд хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулна гэж заасан. Тийм болохоор бид нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэх бодлогоо барина.  Иймээс Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёсны зарчим, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримталсан.   

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Хэд хэдэн гишүүд Үндсэн хуульд Баялгийн сантай болох зохицуулалт оруулах саналтай байгаа. Ихэнх газрын баялагтай оронд энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалт байдаг.  Үндэсний хэмжээний баялгийн сан бий болгоход тодорхой зохицуулалтыг Үндсэн хуулинд тусгах асуудалд анхаарах хэрэгтэй.  

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Саналаа гаргаад баяжуулаад явах боломжтой. 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Төрийн мэргэшсэн албан хаагч тогтвортой байх ёстой. Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд аймаг, суманд байгаа төрийн албан хаагч Засгийн газар огцорсон ч тогтвортой ажиллах ёстой. Үүнд ямар заалт тусгасан бэ? Хүний эрхийн тэгш байдал хангагдахгүй байгаа. Энэ талаар?

Төрийн байгуулалтын байнгын хроооны дарга С.Бямбацогт: Засгийн газрын эрх мэдлийг хэт нэмэгдүүлж байна гэж ойлгож болохгүй. Засгийн газрын тогтвортой ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилготой. УИХ дээр сайд нарыг томилохоор гишүүнд нь дарамталдаг. Ийм байдлаас болоод Засгийн газрын сайд нар хавчганасан байдалтай ажилладаг болсон. Өнгөрсөн 27 жилийн алдаа энэ. Хууль тогтоох нь хууль тогтоох засаглал шиг, гүйцэтгэх нь гүйцэтгэх засаглал шиг байх хэрэгтэй. Нөгөө талаасаа хяналтын функцаа нэмэгдүүлж байгаа юм. 

Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан бол үргэлжүүлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлж байна. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх