etoim.mn
photos/42fe372aaaab25b0f1d578f0141dd229e388cbed.jpg

ГССҮТөв, Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй хамтран 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс 6 сарын 1-ний өдрийг хүртэл “ОРОН НУТАГТ ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” төслийг хэрэгжүүлж дууслаа. Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлж байсанчлан орон нутгаас нийслэлд ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй иргэдийн тоо буураад зогсохгүй цаг хугацаа, эдийн засгийг хэмнэсэн үр дүнтэй төсөл боллоо. Төслийн үр дүнгээс дурдахад: Дутагдалтай байсан мэс заслын тоног төхөөрөмжүүдийг аймгийн удирдлагууд шийдвэрлэж өгсөн бөгөөд БОЭТ-ийн эмч нар, ГССҮТ-ийн эмч нартай хамтран дараах олон төрлийн мэс заслыг хийлээ.

- Тархины хурц болон архаг хэлбэрийн цусан хурааг авах мэс засал

- Хатуу хальсны доорх цусан хурааг авах мэс засал

- Хатуу хальсны дээр цусан хурааг авах мэс засал

- Тархины эдийн доторх цусан хурааг авах мэс засал

- Гавлын ясны цөмөрсөн хугарлыгсөхөх мэс засал

- Хүүхдийн гэмтэл согогийн мэс засал

- Дээд мөчдийн ясыг ил аргаар бэхлэх мэс засал

- сubital туннель синдромын үеийн мэс засал

- Эгэмний хугарлыг бэхлэх мэс засал

- Алга болон хурууны шивнүүр ясны хугарал бэхлэх мэс засал

- Алганы жижиг ясны хугарал бэхлэх мэс засал

- Хэвлий, цээжний мэс засал

- Үений дурангийн мэс засал

- Субтотал мэс засал

- Түнхний үе солих мэс засал

- Шаант чөмөгний гандан хэсгийн хугаралыг бэхлэх мэс засал

- Шаант чөмөгний доод төгсгөлийн хугарлуудыг бэхлэх мэс засал

- Шагайн хавчааруудын хугаралыг бэхлэх, мултралыг засах мэс засал

- Арьс нөхөх /АКП/

- Үхжил эдийг авах мэс засал /некроэктомия/

- Мөч тайрах /ампутация/

- Ишеротомия, фасцитомия

Төслийн хугацаанд нийт 2567 хүнд үзлэг оношлогоо хийснээс 

- Өвөрхангай аймгийн БОЭТөвд 47.8% /1228/ нь

- Өвөрхангай аймгийн алслагдсан сумдад 52.2% нь хийгдсэн байна. Мөн 135 хүнд мэс засал эмчилгээ хийсэн.

Хэрэв 2567 хүн ГССҮТөвд ирж тусламж үйлчилгээ авсан бол зөвхөн унааны зардалд 236 812 000 төгрөг зарцуулах байсан. Мөн байр, хоол, болон бусад урсгал зардалд дээрх мөнгөн дүнгээс хэд дахин их хэмжээний зардал гарах байсныг хэмнэсэн үр дүнтэй төсөл боллоо. Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хамтран зүтгэж тус төслийг амжилттай хэрэгжүүлсэн Өвөрхангай аймгийн ЗДТГ, БОЭТөв-ийн хамт олонд талархал илэрхийлье. Тус төсөл 2019 оны 06 сарын 01-ний өдрөөс үргэлжлэн Хөвсгөл аймагт хэрэгжиж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх