etoim.mn
photos/0070b06f-1c2e-4a6b-b87a-49f0f4ad8546.jpg

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Өнөөдрийн чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа бөгөөд өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүд асуулт асууж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг ард түмний санал асуулгаар орох байх гэж бодож байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд төрийн 3 өндөрлөгийн байр суурь нэгдсэн үү гэдгийг асуумаар байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Энэ төсөл бол 10 гаруй жил яригдаж байгаа ажил юм. 2011 онд ярьж эхэлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл одоогийн өргөн барьсан төсөлтэй 90 хувь нийлж байгаа. Гурван парламент дамнан яригдсан Үндсэн хуулинй өөрчлөлтийг одоо хэлэлцэж эхлэх гэж байгаа юм. Улс төрийн янз бүрийн шалтгаан байгаа байх. Ямартай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ярилцсан. Харин АН-ын хувьд дэмжихээ илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Өнгөрсөн хугацаанд унасан төрийн ажил үйлчилгээ, эдийн засаг, ард түмний итгэлийг энэ өөрчлөлтөөр яаж дэмжих вэ гэдгийг олж харахгүй байна. Ерөнхийдөө 28 жил алдсан алдаагаа бид яаж засах вэ гэдэг л байна.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Баямбацогт: 3 парламент дамжиж, улс төр судлаач, хууль нарын саналаар энэ төсөл өргөн баригдсан. Үндсэндээ 4 багц асуудлын хүрээнд өөрчлөлт орно. Ерөнхийдөө энэ 4 багц асуудалд өөрчлөлт орсноор таны ярьж байгаа алдааг засч залруулах боломжтой болно. Өнгөрсөн хугацаанд төрийн бодлого яагаад тогтворгүй байсан бэ гэдэг нь үндсэн хуулинй асуудал байсан. Тиймээс гүйцэтгэх засаглалын тогтвортой ажиллах боломжийг хангахын тулд зарим нэг заалтыг оруулсан. Тухайлбал УИХ-ын гишүүдийг давхар дээлтэй байх, ерөнхий сайд огцрохдоо дараагийн Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх зэргийг зааж өгсөн. Мөн төрийн албанаас албан хаагчдыг хомроглон халахыг таслан зогсоох заалтуудыг оруулсан.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Шүүх эрх мэдлийн хүрээнд хийгдэх өөрчлөлтийн талаар асуумаар байна. Уг нь хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэж Үндсэн хуульд заасан ч өнгөрсөн хугацааг харвал үгүй л болов уу. Монголын шүүх 3,2 сая хүнийг шударга шүүж чадсан уу. Тиймээс үндсэн хуулийн өөрчлөлтөөр шударга шүүхийг хэрхэн яаж бий болгох юм бэ? Одоогоор Монголд 511 шүүгч байдаг юм байна. Эдгээрээс 376 шүүгчтэй холбоотой 234 гомдол ирсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгч бүрийн шийдсэн хоёр хэргийн нэгд гомдол ирдэг гэсэн үг. Мөн шүүгчид хамгийн их хадгаламжтай, хөрөнгөтэй байгаа. Мөн нэг судалгаагаар шүүгчид хэн хамгийн их нөлөөлдөг бэ гэх асуултад шүүгчид өөрсдөө гэсэн. Энэ нь найзуудын хүрээнд асуудлыг шийддэг юм байна.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Баямбацогт: ШЕЗ-өөс Ерөнхий шүүгчийг сонгоод УИХ-д танилцуулаад, Ерөнхийлөгч томилдог эсвэл татгалздаг. Ингээд ажлын хэсэг маш удаан энэ сэдвээр ярилцсны эцэст Ерөнхийлөгч шүүгчийг батламжилдаг болох гэх мэт өөрчлөлтүүдийг хийж байгаа.

Ажлын хэсэг О.Мөнхсайхан: Шүүгчийн хариуцлагын тогтолцоо харилцан адилгүй байгаа. Нэмэлт өөрчлөлтөөр Шүүгчийн хариуцлагын зөвлөл гэж байгуулна. Бүрэлдэхүүнд 3 эрдэмтэн, 3 иргэн, 3 шүүгч гэх мэтээр. Мөн ШЕЗ-ийн гишүүдийн 5-ыг шүүгч, 5 иргэн буюу бусад этгээд байна гэж заасан. Яг энэ хэвээрээ үндсэн хуулийн өөрчлөлт батлагдвал шүүгчийн хариуцлага дээшлэнэ гэж үзэж байна.

УИХ-н гишүүн Ж.Ганбаатар: УИХ-ын чуулган 75-аас доошгүй өдөр хуралдана гэсэн өөрчлөлт орж ирж байгаа юм байна. Гэтэл олон өдөр ярьснаар гүйцэтгэх засаглалаа ажил хийлгэхгүй юм биш үү. Нөгөө талдаа олон өдөр хуралдахаар ирц хүрэх үү?

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Баямбацогт: УИХ сүүлийн үед илүү томилгоо, гүйцэтгэх ажилд анхаарч ажиллаж байгаа учраас хуралдах хоногийг нэмсэн. Ингэснээр хууль тогтоох ажил руугаа илүүтэй анхаарал хандуулж ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж байгаа юм. Ирц хүрэхгүй байх асуудал буюу гишүүдийн ажилдаа хариуцлага хандаж байгаа байдалд тавих хариуцлагын тогтолцоог ч чангатгана.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ажлын хэсэгт Үндсэн хуулийг анх баталж байсан Ардын Их хурлын төлөөлөгчид байгаа. Үндсэн хуулийг анх баталж байхад өнөөгийн нийгмийн байдлыг төсөөлөөгүй байх. Яагаад имй байдал хүрсэн бэ гэдэгт нэг дүгнэлт өгөөч.  

Ажлын хэсэг: Үнэхээр Үндсэн хуулийг баталж явахад сайн сайхныг бодож байснаас өнөөгийн байдалд хүрнэ гэж бодоогүй. Олон асуудал Үндсэн хуулийнхаа хүрээнд явчих боломж байсан. Энэ бол улс төрийн асуудал байсан. 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлт бол том байшингийн суурийг гэмтээсэн юм. Цаашдаа сайн явахын тулд энэхүү гэмтлийг заавал засах шаардлага байгаа юм. Хамгийн гол нь давхар дээлигй хязгаарлаж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах хэрэгтэй байгаа. Одоогийн Үндсэн хууль шавхагдаагүй, нөөц боломж байгаа.

 

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх