etoim.mn
photos/9a2ed571a2c69e0a939ea1a7c077306460fa98ba.jpg

2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын Корей сургуулийн “Анам” эмнэлгийн Пак Жэе Хён профессороор ахлуулсан баг хүрэлцэн ирж тус эмнэлгийн  ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн эмч нар болон зүрхний шигдээсийн багтай хамтран Монголд анх удаа “Ротаблатор” эмчилгээг 2 хүнд амжилттай хийлээ.

Энэхүү “Ротаблатор” эмчилгээ нь зүрхний шигдээсийн хүндрэл болох титэм судасны шохойжсон хэсгийг өрөмдөн цусан хангамжийг сэргээж, стент тавих эмчилгээний арга технологи юм. Тус эмчилгээний аргыг нэвтрүүлснээр иргэд, үйлчлүүлэгчдийн гадаадад эмчилгээ хийлгэх урсгалыг багасгах, санхүүгийн зардлыг хэмнэх болон өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг өөрийн оронд хийх боломж бүрдэж байна. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх