etoim.mn
photos/5d0748ff01bda.jpeg

АНУ БНХАУ-ын харилцаа холбооны “Huawei” компанийг хар жагсаалтад оруулсны улмаас тус компанийн орлого ирэх хоёр жилийн хугацаанд 30 тэрбум ам.доллароор буурна. Ийм мэдээллийг “Huawei” компанийг үүсгэн байгуулагч Жэнь Жэнфэй Хятадын төв телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо өгчээ.

“Дараагийн хоёр жилд компанийн үйлдвэрлэлийн хэмжээ буурч, урьдчилан тооцоолж байснаас 30 тэрбум ам.доллароор бага орлоготой байх төлөвтэй байна” гэж тэрбээр онцлон хэлсэн байна.

Харилцаа холбооны тоног төхөөрөмжүүд, ухаалаг гар утас зэрэг хэрэглээний төхөөрөмжүүд үйлдвэрлэгч “Huawei” компани 1987 онд байгуулагджээ. Тус компанийн бүтээгдэхүүнүүд болон үйлчилгээ дэлхийн 170 гаруй улсын зах зээлд нэвтэрсэн байна. Тоног төхөөрөмжийнхөө тусламжтайгаар нууц мэдээллүүд цуглуулж байна гэж тус компанийг АНУ болон Австрали улс буруутгасан юм.

Америкийн мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийг гадаадын аюул заналаас хамгаалах зорилгоор онц байдал тогтоох тухай зарлигт тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 15-нд гарын үсэг зурсан билээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Худалдааны яам “Huawei” компанийг тавдугаар сарын 17-нд хар жагсаалтад оруулжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх