etoim.mn
photos/1468303527_untitled.png

Хүй долоо худгийн Соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоом, кофе шопийн чиглэлээр үйлчилгээ явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг урьж байна.

Соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоом, кофе шопийн үйлчилгээний зөвшөөрөл хүссэн хүсэлт, холбогдох материалыг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын байранд хүлээн авч байна.

Хаяг: Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Энх тайван найрамдлын ордон 2 давхарт 202 тоот өрөө.

Худалдаа, үйлчилгээ явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд:

  1. Аж ахуйн нэгж бол албан хүсэлт, иргэн бол өргөдөл
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /иргэний үнэмлэхний хуулбар/
  3. Худалдаалах бараа бүтээгдэхүүн, хөдөлгөөнт тоглоомын танилцуулгыг А4-ийн хэмжээтэй бэлтгэн авчрах. Жич: Ашиглах талбайн хэмжээг тодорхой заасан байна. 
  4. Хөдөлгөөнт тоглоомын аюулгүй ажиллагааны талаар холбогдох байгууллагаас гаргуулсан дүгнэлт./ Харъяа дүүргийн онцгой байдлын алба болон мэргэжлийн хяналтын байгууллагаас/ 

Холбогдох утас: 8820-5242, 9110-6888

Шалгарсан аж ахуйн нэгж, иргэдийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр олон нийтэд зарлана.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх