etoim.mn
photos/olloo_mn_1560743201_54.jpg

Төв аймгийн Баянхангай суманд  өчигдөр орой 18.26 цагт  зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын хажуу руу унасан байна. Машинд зургаан зорчигч явсан бөгөөд ослын улмаас  47 настай Э, 44 настай Г, 40 настай С, 35 настай О, таван настай Э нар газар дээрээ нас  барж, 11 настай Е хүнд гэмтжээ.  Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид таван хүний цогцсыг машинаас гаргаж цагдаагийн байгууллагад, хүнд гэмтэлтэй 11 настай Е-г эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[182.160.38.235]

2019-06-17 20:22:27

Ланд 200 унаад үхэхгүй гэсэн баталгаа алга шүү аян замд болгоомжтой л зорчоорой монголчууд минь!