etoim.mn
photos/94f97c2cdfffd3c8aad413b31fcb7f436ab33dbb.jpg

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын 2019 оны зургадугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг “Боловсрол” суваг телевизээр орон даяар шууд цацагдана.

Иргэн та 2019 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр /2019.06.15/ 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Энэ удаагийн тохирлоор 50 саяын нэг азтан тодроно.

Мөн өнгөрсөн тавдугаар сард НӨАТ-ын урамшууллын азтаныг тодруулахад бүртгүүлсэн 26,199,742 баримт  хамрагдсанаас 50 сая төгрөгийн 1, 5 сая төгрөгийн 24, 1 сая  төгрөгийн 230, 100 мянган төгрөгийн 2327, 30 мянган төгрөгийн  23659 баримт тохиролд таарч, нийт 26,241 иргэн азтан болсон юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх