etoim.mn
photos/57162453_851270845212999_1386017475774119936_n_20190614132548.jpg

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тоглоомын талбайд тоглож байсан есөн настай Б.Ундармаа охин алга болсон билээ. Охин сураггүй болоод хоёр сарын хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Охиныг орон даяар эрэн сурвалжилж байгаа ч одоо хүртэл ямар нэгэн сураг гараагүй байгаа аж.

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын албан хаагчид тухайн нутаг дэвсгэрт очиж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газартай хамтран эрэн хайх, сумын хэмжээнд самналт хийх үйл ажиллагааг явуулсан ч үр дүнд хүрээгүй. Мөн ажлын хэсэг гаалийн байгууллагатай хамтран ажиллаж буй юм. Нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй баг эрэн хайх ажиллагааг явуулсаар байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх