etoim.mn
photos/891a71_IMG_7837_x974.jpg

"Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи" олон улсын II бага хурлыг Ази болон Европын эрдэмтэн, судлаачид хамтран зохион байгуулж байна. Хурлаар Монгол орон төдийгүй дэлхий дахинд нүүрлээд байгаа хүрээлэн буй орчны цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийг зөв зохистой хуваарилах, дэлхийн дулаарлын учир шалтгаан асуудлуудыг хамтран шийдвэрлэж, санал солилцож байна. Бага хурал дээр Хятад, Япон, Энэтхэг, Солонгос зэрэг улсын төлөөлөгч нар нийт таван илтгэлийг танилцуулсан бөгөөд хэлэлцэгчид "Бэлчээрийн тогтвортой хөгжил" сэдвийг онцолж байв. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 126 сая га газрыг бэлчээрийн газар эзэлдэг. Тухайлбал, 76.5 хувь буюу бодит байдлаар 96.9 сая га талбай бэлчээрт ашиглагдаж үлдсэн нь гандуу, давстай хөрс, цөлийн бор гэх мэтчилэнгээр ашиглагдаж чаддаггүй байна. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн ургац 2-4 дахин, ургамлын зүйлийн тоо 2 дахин цөөрч ургамлын бүрэлдэхүүнд ихээхэн өөрчлөлт орсныг үүнээс харж болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх