etoim.mn
photos/IMG_2787.jpg

СЗХ Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-тай хамтран  "Монгол Улсын Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх" төслийн 2-р үе шатыг энэ оны гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд СЗХ, ЖАЙКА-тай хамтран “Зээлжих зэрэглэл тогтоох байгууллагын хууль эрх зүйн орчин”, “Үйл ажиллагааны практик асуудал” сэдвүүдээр cургалт зохион байгууллаа. Сургалтад  төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, үнэт цаасны зах зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Сургалтын үеэр СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн “2013 онд шинэчлэгдэн батлагдсан Үнэт цаасны тухай хуульд “Санхүүжих чадварын зэрэглэл” тогтоох үйл ажиллагааг эрхэлж болохоор зааж, Монгол улсын санхүүгийн зах зээл дээр анх удаа зээлжих зэрэглэл тогтоох үйлчилгээний эрх зүйн орчин бий болсон. Түүний дагуу Хорооноос холбогдох журмуудыг баталсан. Цаашид Монгол улсад зэрэглэл тогтоох байгууллагын зах зээлийн цар хүрээг өргөжүүлэх шаардлагатай байгаа”  тухай дурдав.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ  ХОРОО

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх