etoim.mn
photos/15604870975d0324b9377a2.jpg

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ энэ оны финалд үлдээд байсан Торонто Рэпторс баг Голден Стэйт Уорриорз багийг цувралын 6 дахь тоглолтод 114:110 харьцаагаар хожиж, Голден Стэйт Уорриорз багийн таван удаа финалдаж, гурав дараалан аваргалах боломжийг үгүй хийлээ.

Финалын цувралд хоёр баг зургаан тоглолт хийж, Торонто Рэпторс баг 4:2 харьцаагаар тэргүүллээ. “NBA”-гийн түүхэнд Канадын Торонто Рэпторс баг анх удаагаа аваргын цом хүртэж буй нь энэ юм. 

Сан-Антонио Сперс багаас өнгөрсөн зун Торонто Рэпторст ирсэн К.Леонард финалын “Хамгийн үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарчээ. Тэрбээр энэ шагналыг хоёр дахь удаагаа хүртэж байна.

Кавай Леонард анх 2011 оны драфтын №15 –аар НБА-д тоглож эхэлсэн билээ.  Торонто Рэпторс баг 2019 оны НБА-ийн финалын 6 дахь тоглолтонд Варриорсыг 114-110 оноогоор буулган авснаар 4-2  харьцаагаар аврага боллоо.   Алтан мужийн дайчидийн хувьд багийн олон гишүүд бэртэл гэмтэлтэй хүндхэн байсан нь харамсалтай хэдий ч тэд бол жинхэнэ дайчид гэдгээ энэ удаагийн финал нотолж чадсан юм.   

118-109 Toronto Raptors vs Golden State Warriors

109-104 Golden State Warriors vs Toronto Raptors

123-109 Toronto Raptors vs Golden State Warriors

112-110 Toronto Raptors vs Golden State Warriors

106-105 Golden State Warriors vs Toronto Raptors

114-110 Toronto Raptors vs Golden State Warriors

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх