etoim.mn
photos/bcdbb120-03fe-4c19-867b-30a005f9b7ae.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэллээ. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ оны зургаадугаар сарын 6-ны өдөр ажлын хэсгээс УИХ-ын даргад өргөн барьсан билээ. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-ын хэлэлцэхийг дэмжсэн юм. Ингэснээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнөөдрөөс УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхлэх гэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах төслийн ажил олон жил үргэжлсэн, олон хүний санаа бодлыг тусгасан гэдэгт бид итгэлтэй байгаа. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийн өмнө хуульд нийцүүлэн өргөн баригдаагүй, Ерөнхийлөгчийн саналыг аваагүй гэдгийг хэлсээр байгаа. Үндсэн хууль хэлэлцэх дэгийн хуулийг баталсан ч хэрэгжиж эхлээгүй байна. Гэтэл бид хуучин хуулийнхаа дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийг маш онцлогтой хэлэлцдэг. Энгийн хуульд хавчигдаад олонхоороо түрж батлах гэж байна. АН завсарлага авах эрхгүй болсон. Үүнийг хууль журмынх нь дагуу хэлэлцэж, улс төрийн намуудын саналыг аваач гэж шаардаж байна. Тэр болтол бид хуулийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй, чуулганы танхимыг орхин гарах болно гэдгээ мэдэгдье. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Хоёр зүйлийг бид зайлшгүй нягталж шалгах ёстой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын хуульд зааснаар өөрчлөлт оруулах нь зөвхөн хууль байна гэсэн. Хууль зөрчиж Үндсэн хууль баталсан болох вий гэсэн болгоомжлол байна. Ерөнхийлөгчөөс санал авах зэрэг процедурын алдаа гаргаад байвал хууль руугаа орж чадахгүй процессийн маргаан ярьсаар үндсэн зүйлээ хэлэлцэж чадахгүй болох вий гэсэн болгоомжлол байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын хуулийг баталсан. Энэ дагуу Ерөнхийлөгч, Засгийн газраас санал авсан байх зэрэг шаардлага тавьсан байдаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэг Ерөнхийлөгч, Засгийн газар, ШЕЗ, Монголбанк зэрэг холбогдох байгууллагуудаас санал авахаар албан бичиг хүргүүлсэн. Зарим нь санал ирүүлсэн, зарим нь ирүүлээгүй. Ирүүлээгүй 30 хоносон тохиолдолд саналгүй гэж үзнэ гэсний дагуу явж байгаа тул хууль зөрчөөгүй. Харин хоёр, гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын хуулийн дагуу явуулбал хуулийн зөрчил гарахгүй. 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[43.231.113.1]

2019-06-14 12:49:22

Алуурч махчин, яргачин, хулгайч, луйварчин, хар тамхичин, улаан махны хэрэгтэн гэх зэрэг бүхий л бузар хар хэргийн уурхай болсон өгөрч үжирэн мөхөж байгаа МАН -ыг Монголыг минь мөнгө амласан дурын харийнханд худалдахаас нь өмнө татан буулгаж, албан тушаалын ард нуугдсан л гэмтнүүдийг нь толгой дараалан илрүүлэн гэсгээж, бүх хөрөнгийг нь улсын орлого болгосон цагт л Монгол сая жам ёсны хөгжлийн зөв голдиролдоо орж урагшилна!