etoim.mn
photos/3fee46e00074196e42137e32df0b25dc92bb4d63.jpg

Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөнөөс хууль хүчний байгууллагаас тэднийг сүрдүүлж, дарамталж байгаа талаар мэдээлэл хийлээ.

 /цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд  "Ц.Нямдоржийн хүү болох Н.Анхбаярыг Австрали улсад суух Элчин сайд болох ёс зүйгүй хэмээн өргөх бичгийг өчигпөр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусанд хүргүүлэх үеэр талбайд жагсаал зохион байгуулсан иргэдийг цагдаа нар дарамталсан" талаар хэллээ. 

Тус хөдөлгөөний тэргүүн хуульч Т.Энхсайхан: “Хууль зүйн сайд  Ц.Нямдорж энэ салбарыг 22 жилийн турш завхруулж байна. Тйимээс бид энэхүү хөдөлгөөнийг эхлүүлсэн. Гэтэл Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш бидэнд маш их дарамт ирэх боллоо. Ц.Нямдорж өөрийн мэдлийн хүрээнд байдаг хууль хүчний бүх байгууллагуудаараа дамжуулан намайг баривчлуулах гэж байгаа учраас аргагүйн эрхэнд хэвлэлийн бага хурал хийж байна.

Бид Ц.Нямдоржийг УИХ-ын даргын албан тушаалд ажиллаж байхдаа Монгол Улсын үндсэн хуулийг хулгайгаар засварласан. Тэр илчлэгдээд арга  хэмжээ авхуулж байсныг Монголын ард түмэн мартаагүй байгаа.Тэр авлигын хөөн хэлэлцэх хугацааг дуусгах хуулийг хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдтэй хуйвалдан өөрчилсөн. Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тэрбум төгрөгийн авлигад шалгагдаж байсан албан тушаалын хэрэгтнүүдийг суллуулсан. Үүгээр зогсохгүй энэ хуулиар дамжуулан саяхан гарсан Жастын Ш.Батхүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь  үйлчлээд хэрэг нь  хэрэгсэхгүй болох гэж  байна. 

Цагдаагийн байгууллагаас над руу үргэлж залгаж, дарамтлах болсон. Чи хаана байна, яг одоо уулзмаар байна. Тэнд ир, энд ир гэж хуулиар далайлган дарамталж байна. Өнөөдөртөө багтаад шөнө ч байсан хамаагүй ир гэж залгасан.   

Биднийг Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад суух элчин сайд болох ёс зүйгүй хэмээн өргөх бичгийг Австрали Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Дэйв Воусанд өргөн барьсаны дараа Цагдаагийн хурандаа н.Амгалан гэгч “Чиний нөхөр чинь цагдаа. Хэрвээ дахиж жагсвал нөхрийг чинь ажлаас нь халуулна” гэж дарамталсан. Миний нөхөр цагдаагийн байгууллагад 25 жилийн турш үнэнчээр зүтгэсэн хүн. Гэтэл хэн нэгний өнгө үзэмжнээс болж ажлаасаа халагдана гэдэг өөрөө үндсэн хуулийг зөрчиж байгаа юм. 

Ингэлээ гээд бид тэмцлээ зогсоохгүй. Үнэн ялах хүртэл бид тэмцэнэ гэлээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Boogii

[43.231.113.1]

2019-06-14 10:54:08

oo huurhii ene hun booj uhlee ldee henii gar hul shuuriin uzuur yum boldoo

engiin irgen me

[43.231.113.1]

2019-06-14 10:51:47

meregjliig ni ezemshij ter meregjleeree ajillaj bsan hun tomilogdson ni buruu yum uu chi diplomatch bolmoor bgam uu bitgii muur za yuu tiim meregjil ezemshij ter hemjeend hureegui bolohooroo booj uhlee yuu ataarhaad ami chin tasarla yuu chaddag hun ataarhaj horsdoggui chadal hureegui ni cham shig bdgiim zaa yuu