etoim.mn
photos/unnamed jou.webp

Red Velvet саяхан KMW фестивалд оролцсон бөгөөд тухайн үед хамтлагийн гишүүн Жоегийн өмссөн даашинж олныг үнэхээр алмайруулж бас эгдүүцүүлжээ. 

улаан хилэн баяр хөөр хувцас 2019 5

Жоегийн өмссөн даашинж үнэхээр аюултай байсан бөгөөд хамтлагийн фэнүүд тус хамтлагийн стилистийг маш их үзэн ядаж байгаагаа цахим ертөнцөд илэрхийлжээ. 

улаан хилэн баяр баясгалан хувцас 2019 6

Хүн нь хэдий сайхан ч хувцас нь тайзан дээр өмсөхөд хэтэрхий зохимжгүй байна. Зохимжгүй хувцаснаасаа болоод тэр чөлөөтэй ч бүжиглэж чадахгүй байна шүү дээ. Хэрэв тэр жижигхэн товчнууд нь тасарсан бол Жое үнэхээр эвгүй байдалд орж хэсэгтээ л шаналах байсан. Тэдний стилист ер нь ажлаа мэддэг хүн үү? Өмнө нь ACT MUSIC AWARDS-ийн үеэр бас хамтлагийн гишүүдэд богино даашинз өмсүүлсэн. Энэ бол мэргэжлийн хүний хувьд байж боломгүй алдаа. 

улаан хилэн баяр баясгалан хувцас 2019 7

Хэнд ямар хувцас өмсүүлж байгаагаа бодох хэрэгтэй. Жое энгийн нэг зураг авалтанд оролцоогүй. Тэр тайзан дээр дуулж, бүжиглэх гэж байна. Ийм энгийн зүйлийг ойлнгоход тийм хэцүү байдаг юм байхдаа гэх зэргээр тус хамтлагийн стилистийг буруушаасан сөрөг сэтгэгдлүүдийг ар араас нь илгээж байсан юм. 

Энэ удаад зөвхөн хамтлагийн фэнүүд эгдүүцээгүй бөгөөд Нетизенчүүд ч дургүйцлээ хүчтэйгээр илэрхийлж хамтлагийн цахим хуудсыг бараг л шатаахаа дөхжээ.  

улаан хилэн баяр хөөр хувцас 2019 netizen

Хэдийгээр хамтлагийн стилистийг буруу хувцас өмсүүлсэн гэж олон нийт дургүйцсэн ч Жое өөрийн инстаграм хуудсанд даашинзаа өмсөөд жаргалтай байгаа зургаа оруулсан байна. 

улаан хилэн баяр хөөр хувцас 2019 3

Түүний энэхүү үйлдэл нэг талаас стилистээ өмөөрсөн боловч нөгөө талаас өөрт нь үнэхээр их таалагдсан гэх сэтгэгдлийг төрүүлсэн болоод ч тэр үү олон нийтийн сөрөг сэтгэгдэл аажмаар багасчээ.  

улаан хилэн баяр хөөр хувцас 2019 4

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

kbizoom.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх