Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ecc770de0a739fca7a5ae0194c304db5.jpeg

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэйгээ хамтран ‘’Хүүхдийг зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь’’ зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. 

Тус зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат болон албаны бусад хүмүүс, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, бага ангийн багш, нийгмийн ажилтнууд оролцлоо. 

Зөвлөгөөний зорилго нь зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд таниулах, тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг, дадал олгох, эцэг, эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх юм. Дашрамд дурдахад, 2018 оны байдлаар улсын хэмжээнд зам тээврийн аваар осолд 1200 хүүхэд өртөж жилд дунджаар 50 хүүхэд нас барж байгаа харамсалтай статистик үзүүлэлт гарсан байна.

Зөвлөгөөний үеэр дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зөвлөгөөнд оролцож буй албаны хүмүүсээс 2 төрлийн судалгаа авсан бөгөөд судалгааны үр дүнг нь холбогдох байгууллагууд руу уламжлах аж.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

иргэн

[43.231.113.1]

2019-06-14 12:48:07

худлаө хуцаж байна.ийм новшнууд монголоор дүүрэн болж.монгол хүн монголиод өвчтэй байхад зам тээврийн осолгүй дүүрэг гэнэ үү.бага шиг солиор.чам шиг солиотнууд монголоор нэг байна.ингэж ажил хийдэггүй юм.