Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/74363af1-25a1-4755-adab-8deac87a8d43.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал хэллээ.  

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Монгол Улс дэлхийд шившиг болж байна. Дипломатууд хар тамхины хэрэгт оролцож байна. Энэ асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцсэн. Энэ асуудлыг чуулганы хуралдаанаар авч хэлэлцэх хэрэгтэй байна. Сайд Д.Сумъяабазарыг Герман улсад ороход нь бүрэн хэмжээний шалгалтад оруулсан гээд байна. Тэгэхээр энгийн иргэдийн гадаадад зорчих эрхийг боомилж, улс эх орны нэр хүндийг туйлын хүнд байдалд оруулж байна. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Туул голын бохирдлын асуудлыг авч хэлэлцмээр байна. УИХ-ын дарга хоёр сарын өмнө БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах хуулийн төслийг яаралтай оруулж ирээрэй гэж хэлсэн санагдаж байна. Гэтэл гурван сар өнгөрлөө. Энэ асуудлыг анхааралдаа аваач. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, ГХ-ны сайд Д.Цогтбаатар нар Монгол Улсын нэр хүндийг унагаж байгаа  дипломатуудын асуудлаар УИХ-аас тодорхой чиглэл, хатуу арга хэмжээ ав. А.Сүхбат гишүүний яриад байгаа хайрга, дайрганы асуудлыг зогсоох шийдвэрийг БОАЖ-ын сайд, Хотын дарга нарт үүрэгдсэн. Энэ асуудлыг газар дээр нь зогсоо. Өгсөн үүрэг даалгавар хэрэгжихгүй байна гэдгийг анхаарууллаа. 

Ингээд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн Захиргааны Ерөнхий хуульд тавьсан хоригийг УИХ хүлээж авсан билээ. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Захиргааны ерөнхий хуулийн өмнө нь хэлэлцэх үед маш хайнга хандсан. Эрх баригч нам өнөөдөр иргэдийнхээ эрхзүйн орчныг сайжруулах чиглэлд ажилламаар байх юм. Гэтэл эсрэгээрээ дордуулсан, танасан, хянасан байдлаар асуудалд ханддагаа болих хэрэгтэй. Ерөнхийлөгчөөс Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьсныг УИХ хүлээн авч хэлэлцэж байгаа нь зөв. Энэ хуулийн төслийг хэлэлцэхдээ иргэдийнхээ эрхзүйн орчныг сайжруулах, төрөөс гарч буй аливаа эрхзүйн акт шийдвэртэй  холбоотой асуудлаар иргэн, ААН эрхээ хамгаалах эрх нь хааж болохгүй.

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлж дуусан санал хураалт явуулахад гишүүдийн 65,4 хувийн саналаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх