Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamed 555556878.webp

Өчигдөр IKON хамтлагийн B.I 2016 онд мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан талаар бид мэдээллэсэн билээ. Энэхүү мэдээллийн дараа B.I өөрийн инстаграм хуудсаар дамжуулаад IKON хамтлагаас гарах болсоноо мэдэгдсэн. Үйл явдал хурдацтайгаар өрнөж түүнийг хамтлагаас гарах болсон мэдээллийн дараахан YG интертаймэнт өөрсдийн артистуудын профайлаас B.I-ын профайлыг хасчээ.

Ингэснээр B.I албан ёсоор тус интертаймэнтад хамааралгүй болж байгаа юм. Энэхүү мэдээлэл гарсаны дараагаар тус хамтлагийн тэр дундаа B.I-ын фэнүүд YG-г хэт яаруу шийдвэр гаргаж байна хэмээн шүүмжилсэн юм. Учир нь B.I хар тамхи захиалсан ч хэрэглээгүй гэж мэдэгдсэн бөгөөд  YG интертаймэнт ч жилд хоёр удаа уран бүтээлчиддээ шалгалт хийдэг бөгөөд тэр бүрт сөрөг хариу гарч байсан хэмээн мэдэгдэж байсан билээ. Харин тус салбарын сэтгүүлчидийн үзэж байгаагаар YG nйнхүү яаран шийдвэр гаргасан нь  цуурхалаас болж тэдний хувьцаа маш ихээр унах болсонтой холбогдоотой хэмээн  үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Хэдийгээр B.I хамтлагаасаа гарсан ч түүнийг эргүүлэн хамтлагт нь оруулахыг хүссэн цэнүүд нь гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогоор тэдний цуглуурсан гарын үсэг 450,000д хүрсэн бөгөөд тэд 500,000 гарын үсэг цуглуулах зорилготой байгаа юм байна. Ингэсэнээр YG гаргасан шийдвэрээ эргэн харах байх хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.  Учир нь YG-ын шийдвэр гарсаны дараагаас "Law of The Jungle", "Grand Budaguest" зэрэг нэвтрүүлгүүд B.I-г нэврүүлэгт оролцуулахаас татгалжсан талаараа мэдэгдсэн байна. Энэ нь залуу уран бүтээлчийн хувьд сүйрэл бөгөөд хэрэв тэр энэ удаад л босч чадахгүй бол дахин сэхэхгүй хэмээн түүний фэнүүд санаа зовинож байгаагаа илэрхийлжээ. 

Өргөдлийн загвартай танилцахыг хүсвэл энд дарна уу.

өмнө нь мэдээллэж байсанчлан IKON хамтлаг үргэлжлүүлэн зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ хийх бөгөөд ирэх сарын 27-ны өдрөөс эхлэн Япон улсад хийх аялан тоглолтондоо бэлдэж байгаа юм байна.  

Мөн B.I-г хамтлагт нь үлдээх хүсэлтэй фэнүүдийн эсэргүүцлээс болж энэхүү сэжгийг анхлан гаргасан оддын ангууч гэгддэг Dispatch-ийнхэн хариу мэдэгдэл гаргасан байна. Тэд хэлэхдээ бид энэ талаар үргэлжлүүлэн судлах болно. Бидний олж мэдсэнээр B.I анх 2016 онд "А" гэдэг нэрээр гадаадаас мансууруулах бодис захиалсан байсан. Хэдийгээр B.I "А" гэх нууц нэрээр захиалга өгсөн боловч ноён "А"-н гэрийн гэрийн хаяг B.I-ын гэрийн  хаяг нэг байсан. Бид удаан хугацааны турш судалсаны эцэст баттай мэдээлэл аваад зарлаж байгаагаа хэлсэн байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

allkpop.com

koreatimes.com

soompi.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Оюун

[43.231.113.1]

2019-06-14 09:50:36

Ядаж зөв бичээч . Татгалзсан,,,,,,,,,,

Зочин

[43.231.113.1]

2019-06-14 08:58:33

Yu hutsaad bgaan tgd mongold tm shn hooloitoi hun chin bgaamuu 1 bol arhichin esul huuhemseg hachin ymnuud bdg biz dee Hanbin chin ooroo duuniihaa ug ayiig hiideg bas humuunlegiin ajild ch oroltsdog gants aldaa gargalaa gd ingej doosh hiih hereggu

Зочин

[43.231.113.1]

2019-06-13 20:42:02

hiimel nuurtei hiimel humuus 1 bainuu 6 bainuu yalgaa baidag yumuu solongosuud yadaj goy hooloi ch baihgui