Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/98eafcefc89c26b6285c7aee76db3920838eb8f4.jpg

Өмнөговь, Төв, Дундговь аймгийн Прокурорын газруудын нэгдсэн удирдамжаар Таван толгойн орд газраас Улаанбаатар хотын чиглэлд хийгдэж буй эрчим хүчний баяжуулсан нүүрсний тээвэрлэлтийн замын нөхцөл байдал, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхийг шалгасан байна.

Улаанбаатар хот руу нүүрсний тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд зориулалтын хучлагагүй явж байгаагаас нүүрс асгарах, улмаар хатуу хучилттай авто замд эвдрэл үүсгэх гол шалтгаан болж байгаа, мөн жолооч нар нь батлагдсан замын маршрутаар зорчихгүй, олон салаа зам гаргаж, хүн, мал, амьтан, ургамлын бүрхэвчид сөргөөр нөлөөлж, газрын хөрсийг элэгдэл, эвдрэлд оруулсан зэрэг зөрчил шалгалтаар илэрчээ. 

Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замаас Цогтцэций сумын чиглэлд гаргасан зөвшөөрөлгүй гарцуудыг хаах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, авто замын засвар, арчлалтыг техник, технологийн дагуу хийлгэж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар “Таван толгой түлш”, “Даш зам” ХХК-иудад мэдэгдэл бичиж, шалгалтын дүнг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд танилцуулсан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх