Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/IMG_0001.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар 12-нд Киргизстан улсыг зорино. Тэрбээр тус улсад болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Энэ удаагийн уулзалтад 11 орон буюу ОХУ, Казахстан, БНХАУ, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистанаас гадна Афганистан, Беларусь, Иран, Монгол зэрэг улсын төр засгийн тэргүүн оролцоно. 

ШХАБ-ын гишүүн орнуудын даргалагчийн үүргийг энэ жил Киргизстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков гүйцэтгэх бөгөөд тус улсын эрх баригчид энэ сарын 1-20-ны хооронд Горькийн нэрэмжит талбайгаас бусад газарт ямар нэг жагсаал цуглаан хийхийг хоригложээ.

Сануулахад, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт уг нь энэ сарын 14-15-нд төлөвлөгдсөн байсан ч тодорхой шалтгааны улмаас товоо наашлуулж, 13, 14-нд болгоод байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх