Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/8e296a067a37563370ded05f5a3bf3ec.jpg

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр АН-ын зөвлөлд нэгдэж, бүлэг байгуулан хамтран ажиллах хүсэлт хүргүүлэхээр болжээ.  Тэрбээр, УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлэхээр Олонхийн бүлэг өргөн мэдүүллээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа ч хэт үнэмлэхүй олонхтой энэ парламент эцэг хуульд "гар хүрч" болохгүй.

Тиймээс өнөөдөр энэ асуудлаар УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллаж, бүлэг байгуулах хүсэлт хүргүүлнэ. Үндсэн хуулийн өөрчлөлт батлах гэж байгаа энэ үед сөрөг хүчин болж, нэгдсэн байр суурьтай байх ёстой. УИХ дахь сөрөг хүчний дуу хоолойг гаргах зорилгоор ийм шийдвэр гаргалаа" хэмээв.   

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх