etoim.mn
photos/olloo_mn_1560130295_olloo_mn.jpg

Монгол Улсын дипломат паспорттой хоёр иргэн их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт шуугиан тарив. Тэдний авч явсан хар тамхи 70 кг буюу их хэмжээний байсан бөгөөд одоо саатуулагдан, хэрэг Герман улсад шалгагдаж буй. Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зургадугаар сарын 12-ны өдөр буюу лхагва гарагт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд “1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар” мэдээлэл сонсгохоор болжээ.  Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд болон дипломат паспорттой иргэд хар тамхи болон бусад хэрэг зөрчил гаргасан зэрэг мэдээллийг байнгын хорооны хуралдаанаар сонсох юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх