Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/download.jpg

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Sona beauty" арьс гоо заслын эмнэлгийн үйл ажиллагааг зогсоожээ. Тус эмнэлэг нь эмчлэх, сувилах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан зөрчил Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар илрүүлсэн байна.

Иймд улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоон Зөрчлийн тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээсэн байна. Сүүлийн үед арьс гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг болон салонуудад хүндрэл гарах тохиолдлууд эрс нэмэгдэж буйг холбогдох албаны хүмүүс иргэдэд сэрэмжлүүлэх болжээ. Эргэн сануулахад, одоогоос хоёр сарын өмнө “Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах мэс засалд орсон эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдсан билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх