etoim.mn
photos/a9d7570d-a78b-496c-b76a-3cda22f7aa78.jpg

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Дээд боловсролын шинэчлэл” төслийг 2012 оноос эхлэн долоо дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тус төслийн Удирдах Хорооны ээлжит хурал өнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хурлаар 2018-2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцууллаа. Төслийн хүрээнд их дээд сургууль, багш боловсон хүчний чадавхыг сайжруулах, оюутны хөгжлийг дэмжих чиглэлээр бодит үр дүнтэй олон ажил хийгдсэн. 

Төслийн хугацаа дуусгавар болоход нэг жил үлдээд байна. Хурлаар үлдсэн хугацаанд буюу 2019 оны 3, 4 дүгээр улиралд хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэн санал солилцлоо. 

Төслийн Удирдах хорооны дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр хэрэгжиж байгаа төсөл нь эргэн төлөгдөх учраас татвар төлөгчдийн мөнгө гэсэн үг. Төсөв хөрөнгийг үр ашигтай зарцуулахад онцгойлон анхаарах хэрэгтэйг анхаарууллаа. 

Олон Улсын хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын байгууллагаар БМИҮЗ-ийг үнэлүүлэх, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, Оюутнуудын бие бялдрыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг сайжруулах, Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем хөгжүүлэх ажлын хоёрдугаар үе шатыг эхлүүлэх зэрэг 8 төрлийн ажил арга хэмжээг төслийн үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх саналыг яамны зүгээс тавилаа.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх