Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/IMG_2730.jpg

Өнөөдөр Капитрон банк, Жи Мобайл ХХК-тай хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хамтын ажиллагааг эхлүүлэх гэрээ байгууллаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн нээж үг хэлэв. 

Санхүүгийн зохицуулах хороо 2018-2021 оны стратеги төлөвлөгөөндөө “Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, санхүүгийн зах зээлийг тэлэх” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Хорооны 2019 оны тавдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар анхны арилжааны шинжтэй бүтцийн бүтээгдэхүүн болох “Жимобайл вексель” ТУЗ ХХК-д 7.0 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олгосон.

Арилжааны банкуудаас хөрөнгийн зах зээлд оролцож, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж буй анхны банк нь “Капитрон банк” ХХК боллоо.

Хөгжиж буй болон хөгжингүй орнуудын туршлагаас үзэхэд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаар дамжуулан орлогын дахин хуваарилалт  хийж, иргэдийг орон сууцжуулах, хөрөнгийн зах зээлд хөрвөх чадвар сайтай, эрсдэлгүй бүтээгдэхүүнийг арилжаалдаг.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх