Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/74363af1-25a1-4755-adab-8deac87a8d43.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг хүлээн авахаар шийдвэрлэв.

Хуульд хориг тавих үндэслэлийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд танилцуулаахдаа... Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Гадаад харилцааны сайдын тушаал, харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь бүхэлдээ ямар ч ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байна. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар УИХ-ын хууль тогтоохоос бусад захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байдаг. УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийдлээр тодорхой салбар дахь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргах нь хуулийн дотоод зөрчилдөөн үүсгэж болзошгүй байгааг дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: "Энэ хуульд Засгийн газрын эрх мэдлийг хэт тэлсэн гэж үзээд, манай намын зөвлөлөөс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зөв гэж үзсэн.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Ихэнх улсын хуулинд батлан хамгаалах, аюулгүй байдал явдаггүй. Үндсэн хуулийн эрхзүйн асуудалд хамруулдаг. Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдээд гэр хорооллын нэг газрыг улс 10 сая төгрөгөөр авахаар боллоо гэж бодъё. Гэтэл иргэн 100 сая төгрөгөөр зарах гээд шүүхэд хандвал Захиргааны хуулиар хориотой болж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Би Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй. Дараагаар нь үүсэх сөрөг үр дагаврын талаар бид мэдэж байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх ёстой. Хүнээ өөрчлөөд, хүнтэйгээ асуудлыг яриад явах бололцоо бүх шатанд бүрдсэн. Хуулийг төрийн гаргасан шийдвэрийн эсрэг үйлчлүүлдэг шүүгчидтэй хариуцлага ярих ёстой. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монголд нэг гай болж байгаа хэдэн хүн бий. Шүүхийг устгах, тагнуулын байгууллагын устгах гээд Монгол л сүйрч байвал болох юм шиг хэсэг бүлэг хүмүүс байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авсан. Засгийн газрын тогтоолоор жишиг тогтоох, гэрээт ажилчдыг цомхотгох шийдвэрийг гаргахад ажилчид Захиргааны шүүхэд хандах боломж бий юу. Хууль зүй, дотоод хэргийн яам жийп авсан, түүнийг нь У.Хүрэлсүх сайд зараарай гэсэн том толгойтой сайд зараагүй л байна. Энэ асуудлаар Захиргааны хуульд гомдол гаргаж болох уу. Засгийн газрын ямар ч тогтоолоор гомдол гаргах эрхгүй байна гэж л би ойлгоод байгаа юм. Монгол Улсын иргэн шударга шүүхээр эрхээ эдэлнэ гэж байдаг. Тэгэхээр шүүх шударга бус байна гэж байхгүй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Таны дурдсан кэйсүүдээр бол Захиргааны шүүхэд хандах боломжгүй. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн ажилчид цомхотголд орвол  шүүхэд хандах эрхгүй болох юм. Тэгэхээр Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй нь Захиргааны шүүхэд харьяалагдахгүй бусад нь шууд харьяалагдана.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг тогтоодоггүй. Засгийн газар яам, тамгын газарт машин авч өгөх тогтол гардаггүй. Сүүлийн үед өөрийнхөө явцуу эрх ашигт зориулан хуулийг худлаа тайлбарлах асуудал газар авч байна. Хөөн хэлэлцэх хугацааг бууруулаагүй, харин ч илүү их уртасгасан.  Үүнийгээ болимоор байна, гишүүд ээ. Хууль уншихгүй, үзэхгүй өөрийн явцуу эрх ашигт нийцсэн байдлаар хуулийг тайлбарлаж болохгүй.

Ийнхүү гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хорооны саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олон буюу 65,9 хувийн саналаар хүлээж авахаар боллоо.

 

Ийнхүү санал хураахад Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг гишүүдийн олонх хүлээж авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх