Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1559375942_4225.jpg

Дэлхийд эдийн засаг болон хөгжлөөрөө тэргүүлэгч гүрнүүд болох АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд байгаа худалдааны маргаан өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэх эсэх нь тодорхойгүй байсаар байна. Тэдний маргаан эцэстээ нэг нэгнийхээ бараа бүтээгдэхүүнд байж болох хамгийн өндөр татварыг ноогдуулахад хүргэсэн. Хэн хэндээ дийлдэхгүй гэсэн хоёр их гүрний маргааны талаар хоёр улсын эдийн засгийн судлаачид хоёр улс энэ маягаараа хэзээ ч эвлэрэлд хүрэхгүй хэмээн дүгнэхэд хүргэсэн билээ.

Тэгвэл АНУ-ын  Ерөнхийлөгч Д.Трамп "БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татвараа өсгөх эсэхээ тун удахгүй болох “Их 20”-ийн уулзалтын дараа шийдвэрлэнэ" хэмээн хэвлэлийнхэнд мэдэгджээ. “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын  28, 29-нд Япон улсын Осака хотод болох боловч одоогоор хоёр улсын удирдагчдын уулзалтын албан ёсны тов гараагүй байгаа юм.

Түүнчлэн хоёр улсаас томилогдсон худалдааны төлөөлөгчид өнгөрсөн тавдугаар сарын 10-наас хойш уулзаагүйгээс  гадна АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятад улстай ямар нэг байдлаар хэлэлцээрт хүрч чадахгүйд хүрвэл дахин 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахад бэлэн хэмээн мэдэгдсэн олон улсын судлаачдыг “Асуудал тийм ч амархан шийдвэрлэгдэхгүй” хэмээн дүгнэхэд хүргэжээ.

Эргэн сануулахад: Одоогоос нэг жилийн өмнө АНУ болон БНХАУ хэмээх хоёр гүрний хооронд үүсээд байгаа худалдааны дайн эхэлсэн. Тэдний бие биеэсээ өрсөн бараа бүтээгдэхүүний өндөр татвар ногдуулсан бөгөөд үүнээс болж олон улсын эдийн засагт багагүй хүндрэл үүссэн юм. Хэдийгээр хоёр улсын хооронд үүсээд байгаа худалдааны дайныг төгсгөхийн тулд талууд удаа дараа яриа хэлэлцээ хийсээр байгаа ч тэр бүгд нь өнөөдрийг хүртэл ямар нэг үр дүнд хүрэхгүй байгаа юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbcnews.com

reuters.com

xinhua.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Bold

[43.231.113.1]

2019-06-07 18:07:13

China yalaasai. Muu sain yankuud bur davarlaa