Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/base_80caae9fafe661e3912c90c24cb71fb1.jpg

Хүн бүр үзэх дуртай киноныхоо гол дүрүүдийг бодит амьдрал дээр хосууд болохыг битүүхэндээ хүсдэг. Тэгвэл кинонд дурлалт хосуудын дүр бүтээж, амьдрал дээр бие биедээ хайртай хосууд болсон одуудын төлөөллийг та бүхэнд танилцуулж байна.

И Бюн Хён болон Сонг Хэ Кю

 

Солгонгосын бүх цаг үеийн сонгодог бүтээлүүдийн нэг болох  'All in' цувралд дурлалт хосын дүрийг бүтээсэн жүжигчин И Бюн Хён болон Сонг Хэ Кю тус цувралын дараа амьдрал дээр ч бие биедээ хайр сэтгэлтэй болжээ. Тухайн үед тэднийг үерхэж эхэлсэн цагаас л үзэгчдийн Солонгосын хамгийн сайхан хос гэгдэж байсан юм. Дурлалт хосуудын үерхэл гэрлэх хэмжээнд хүрсэн ч харамсалтай нь хосууд гэнэт л хоёр тийш болсон. Энэ талаар тэд тодорхой тайлбар хэлээгүй ч тэдний салалтын шалтгааныг тус салбарынхан жүжигчин Сон Хэ Кюгийн ар гэрийнхэн хүчтэй эсэргүүцсэнээс болсон хэмээн ярилцдаг. 

Сон Сын Хон болон Лю Еэ Фэй

Солонгосын алдарт жүжигчин Сон Сын Хон Хятадын дуучин,жүжигчин, загвар ѳмсѳгч Лю Еэ Фэйтэй хамтран "Хайрын 3 дахь тѳрѳл" хэмээх кинод хамтарч тоглосон юм. Тус киноны зураг авалтын үеэр бие биедээ хайртай болсон бөгөөд тэд гуван жил үерэхсэн. Хэдий тэд бие биедээ хайртай ч хоёр өөр улсад амьдарч байгаа нь мөн тэдний завгүй амьдрал хосуудыг хөндийрхөд хүрчээ. 

И Дон Гун болон Хан Хе Жи

 

Солонгосын кино урлагийн түүхэн дэх бүх цаг үеийн хит цувралуудыг нэг 'Дуулиант 18-н нас' цувралын хосууд болох И Дон Гун болон Хан Хе Жи нар тус цувралаас хойш дөрвөн жил үерхэж  байжээ. Хэдийгээр тэдний хайр дурлал бүтэлгүйтсэн ч жүжигчин бүсгүй кинон дээрээ гардаг шиг хуулийн сургууль төгсөн өмгөөлөгч залуутай гэр бүл болжээ. 

Никки Вү болон Лю Шиши

Монголчууд бидний нэрлэж заншсан "Ирээдүйгээс ирсэн эмэгтэй" киноны гол дүрүүд болох Тайваанны нэрт жүжигчин Никки Вү болон Хятад жүжигчин Лю Шиши  нар тус цувралаас хойш буюу  2011оноос болзож эхэлжээ. Хэдийгээр жүжигчин Никки Вү эхнэрээсээ 16 насаар бөгөөд өмнө нь гэрлэж байсан ч хосуудад энэ асуудал болоогүй юм. Хосууд одоо хөөрхөн хүүтэй болсон бөгөөд амар тайван амьдарч байна. 

Тифанни Танг болон Луо Жин

Жүжигчин Тифанни Танг болон Луо Жин нар алдарт "ВЭ Янг гүнж" цувралаас хойш болзож эхэлсэн бөгөөд үүний дараа дахин "Миний эрдэнэ" кинонд хамтран тоглосон юм. Тэд гэр бүл болох талаар тэр бүр ярьдаггүй байсан ч гэнэтхэн л гэрлэх болсоноо хэлсэн бөгөөд төд удалгүй буюу 2018-10-29 нд хуримаа хийсэн юм. 

Сон Хэ Кю болон Сон Жүн Ги

"Нарны үр сад" цувралын гол дүрүүд болох жүжигчин Сон Хэ Кю болон Сон Жүн Ги нар тус цувралд тоглож эхлээд удаагүй байхдаа болзож эхэлжээ. Хэдийгээр тэд өөрсдийн болзож байгаагаа нууцалж байсан ч хамтдаа аялалаар явсан гэх мэт цуу яриа тэднийг тайван байлгаагүй юм. Төд удалгүй хосууд гэрлэх болсоноо өөрсдийн фэнүүддээ мэдэгдсэн бөгөөд 2017-10-30д нижгэр хурим хийсэн. Хуримын ёслолоос хойш хосууд хэсэг нам гүм байсан ч жүжигчин Сон Хэ Кю өнгөрсөн онд жүжигчин Пак Бо Гумтай хамтран "Найз залуу" гэх төсөл дээр ажилласан бөгөөд Сон Жин Гигийн хувьд одоо гарч байгаа "Асыдалын он цагийн тоолол" хэмээн цувралд тоглосон юм. Хосуудын хэн хэн нь одоо шинэ төсөл дээр ажиллахаар бэлтгэл ажилдаа орсон бөгөөд гэр бүл болсон ч бидний амьдралд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Бид үнэхээр жаргалтай байна хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.

И Мин Хө болон Пак Мин Ён

Солонгосын хамгийн сайхан залуусын нэг гэгддэг жүжигчин И Мин Хө болон Пак Мин Ён нар "Хотын ангууч" цувралд хайртай хосуудын дүр бүтээж байсан. Тэд амьдрал дээр ч мөн дурлалт хосууд байсан бөгөөд тэдэнд хүн бүр битүүхэндээ атаархдаг байжээ. Гэвч хосуудын сайхан хайрын харилцаа ердөө хагас жил үргэлжилсэн бөгөөд тэдний салалтын шалтгаан нь хосуудын хэт их ажлын төлөвлөгөөнөөс болсон гэдэг. 

И Дон Гун болон Жү Юн Хи

'Оёдолын газрын боловсон эрчүүд' цувралд хамтран тоглож хурим хүртэл хийсэн жүжигчин И Дон Гун болон Жү Юн Хи нар цувралын дараа гэнэтхэн л гэр бүл болохоор болсон тухайгаа олон нийтэд мэдэгдсэн. Энэхүү мэдээлэл хэсэгтээ л олныг ихээхэн цочирдуулсан гэхэд болно. Учир нь жүжигчин И Дон Гун өмнөх найз бүсгүй болох алдарт T-ARA хамтлагийн гишүүн Жи Ёноос салаад удаагүй байсан юм.  Гэсэн ч хосууд гэр бүл болсон бөгөөд одоогоор нам гүмхэн гэр бүлийн халуун хайранд умбан амьдарч байна. 

Гу Хэ Сон болон Ан ЖэХюн

Солонгосын "Солирын од" буюу "Ф4 ба хэрсүү охин" киноны Ким ЧанДигийн дүрээр бидний танил болсон жижүгчин Гу Хэ Сон 2015 онд "BLOOD3 цувралд хамтран тоглосон Ан Жэ Хюнтэй гэр бүл болсон билээ. Хосууд тус төсөлд хамтран ажиллаж байхдаа үерхэж байсан юм. Хожим жүжигчин Ан ЖэХюн эхнэртээ анхны харцаараа дурлаж түүнээс хараагаа салгаж чадахгүй байсан талаараа дурсаж байсан бол түүний эхнэр жүжигчин Гу ХэСон нөхрөө анх хараад энэ чинь яасан айхтар харцтай залуу вэ? хэмээн бодож байсан гэдэг. Хэдийгээр хосууд нүсэр хурим хийхээр төлөвлөсөн ч тэд хуримаа даруухан гэр бүлийн хүрээнд хийжээ. Учир нь тэд өөрсдийн хуримын зардлыг бүхэлд нь хүүхдийн эмнэлэгт хандивласан бөгөөд бид заавал нүсэр хурим хийх шаардлагагүй гэж бодож байна. Хайртай хосууд хамт байж тэдний хамгийн хайртай хүмүүс болох гэр бүл, сайн найзууд нь тэдэнд аз жаргал ерөөхөд л болно шүү дээ хэмээн тайлбарлаж байжээ.  

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

soompi.com

kpopline.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[43.231.113.1]

2019-06-08 11:52:19

тэнэг со кино

Ган

[43.231.113.1]

2019-06-07 13:57:33

Монголынхоо тухай яриа сэдэв тавьж байгаач