etoim.mn
photos/-06062019-1559804724-1654216200-b6ae27b8-2d2c-49f3-a7f9-13e01b177214.jpg

Монгол Улс Япон Улсын нийслэл Токио хотноо 2020 онд зохион байгуулагдах Олимпийн болон Паралимпийн наадамд оролцох бэлтгэл ажлын хүрээнд монголын баг тамирчид, дасгалжуулагчийн ёслолын болон спортын хувцасны загвар гаргах сонгон шалгаруулалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар өчигдрөөс /06.05/ эхлэн загвар сонгон шалгаруулах уралдааныг зарлажээ.

Энэ хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр болон яамны Биеийн тамир, спортын бодлогын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Соёл, урлагийн бодлогын газраас монголын загвар зохион бүтээгч, хувцас урлалын байгууллага, сургалтын байгууллагын багш, оюутан зэрэг хувцас загвар, дизайны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг уран бүтээлчдийг хүлээн авч, загвар сонгон шалгаруулалттай холбоотой санал солилцсон юм. 

Уулзалтад Монголын дизайнеруудын холбоо, Монголын дизайн урлагийн академи, Оёдлын салбарын нэгдсэн холбоо, Шилмэл загвар ХХК, СУИС, ШУТИС, Урлах Эрдэм Дээд сургууль зэрэг мэргэжлийн сургууль, холбоод, төрийн болон төрийн бус байгууллага, хувцас урлал, зохион бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч, хувь уран бүтээлч, судлаач багш оюутнууд оролцож санал бодлоо хуваалцлаа. 

Уулзалтад оролцогчдын санал зөвлөмжийг тусган Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас, Япон Улсын нийслэл Токио хотноо 2020 онд зохион байгуулагдах Олимпийн болон Паралимпийн наадамд оролцох бэлтгэл ажлын хүрээнд монголын баг тамирчид, дасгалжуулагчийн ёслолын болон спортын хувцасны загвар сонгон шалгаруулах уралдааныг албан ёсоор зарлаж, уралдааны удирдамжийг яам, агентлагийн албан ёсны вэб хуудсанд байршуулаад байна. Иймд төр, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо,уран бүтээлч, дизайнер Та бүхнийг ёслолын болон спортын хувцасны загвар сонгон шалгаруулах уралдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.  

Удирдамжийг ЭНД дарж үзнэ үү. 

Эх сурвалж: БСШУСЯ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх