etoim.mn
photos/240912-05062019-1559731948-1045537713-70.jpg

Тавдугаар сарын 3-ны өглөө  манай улсын хоёр дипломатч машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагджээ. Тэд Чех-Германы хилийн ойролцоо А17 дугаар хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон шалгасан байна.

Цагдаа машиныг нь шалгахыг хүсэхэд дипломатчид дипломат паспортоо үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзжээ. БНТУ-ын дипломат дугаартай, тэдний машинд нийт 70 кг, 3 сая еврогийн үнэ бүхий хар тамхи хийсэн байжээ. Хар тамхийг хураан, хэргийг шалгаж байна гэж тус улсын Хил хамгаалах газраас өнөөдөр мэдээлснийг тус улсын нэр хүндтэй хэвлэлд тооцогддог Bild-д нийтэлжээ. Тэд арын тээшиндээ тус бүр нь 500 гр-ын жинтэй 140 боодол хар тамхи тээвэрлэж явсан байна.

Бид энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Нэр холбогдсон хоёр дипломатч манай яамны ажилтнууд биш. Бид удахгүй энэ талаар мэдээлнэ" гэв.   

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх