etoim.mn
photos/Super-Junior-1559557031404_16b1cd7c5ec_large.jpg

Саудын Арабын уламжлалт баярын нэг болох Jeddah Season хэмээх баярын үйл ажиллагаанд Super Junior хамтлаг оролцохоор болжээ. Тус үйл ажиллагаа нь зургаадугаар сарын 8-ны өдрөөс эхлэн долдугаар сарын 18 хүртэл үргэлжлэх бөгөөд Super junior хамтлагийн хувьд долдугаар сарын 12-13ны өдрийн арга хэмжээнд нь оролцохоор болжээ.  Jeddah Season хэмээх баярын үйл ажиллагаа нь Арабдаа маш том үйл ажиллагаанд тооцогддог бөгөөд одоогоор 150 гаруй ААН 5000 гаруй сайн дурын ажилтанг оролцох нь тодорхой болоод байгаа юм. 

Түүнчлэн Саудын Арабын хаан Салман болон ханхүү Мохаммед бин Салман нар мөн оролцох бөгөөд хэвлэлийн хурлын үеэр тус хамтлагийнханыг мюзиклээр дэбют хийхийг харах боломжтой хэмээн мэдэгджээ.

Энэхүү мэдээлэл гарсаны дараахан хамтлагынхан тус арга хэмжээнд орох нь үнэн гэсэн мэдээллийг өөрсдийн цахим хуудсандаа байршуулсан бөгөөд тус арга хэмжээн хамтлагийн 9 гишүүн болох Ryeowook, Siwon, Sungmin, Shindong, Kangin, Eunhyuk, Kyuhyun, Yesung, Donghae нар оролцохоор болжээ. 

Харин Араб улс дахь тус хамтлагийн фэнүүд болох ELF-үүд Sungmin, Kangin нарыг харахаар болсондоо үнэхээр их баяртай байгаа илэрхийлсэн байна. Учир нь тус хамтлаг удахгүй шинээр гаргах уран бүтээлдээ дээрх хоёр гишүүнийг оролцохгүй гэж мэдэгдсэн бөгөөд Солонгос дахь ELF-үүд тэднийг хамтлагаас албан ёсоор гаргахыг шаардаад байсан юм.  

Түүнчлэн Jeddah Season баярын арга хэмжээнд  Super Junior хамтлагаас гадна Имират улсын дуучин Ахлам, Саудын Арабын дуучин Мохамма Абдо, Ливаны дуучид Нанси Айррам, Ваэль Жасар, Египетийн дуучид Амр Диаб, Мохаммад Хамман нар оролцохоор болжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: gulfnews.com

arabnews.com

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх