etoim.mn
photos/ба.jpg

Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай шийдвэр гаргажээ. Төрийн санхүүжилтээр барьсан 1,542 айлын орон сууц Улаанбатар хот, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай аймагт 95-100 хувь ашиглалтад ороод байгаа бөгөөд тэдгээр орон сууцнуудыг түрээслүүлэхээс болсон байна. Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд 138-р тогтоолоор түрээслэж байгаад дараа нь өмчилж болох журам баталсан. 

Энэ талаар Барилга хот байгуулалтын яамны сайд Х.Баделхан: "Найман хувийн зээлэнд хамрагдах боломжтой 37 мянган айл өрх байгаа. “Буян-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууц ашиглалтад орж байгаа. Эдгээр барилгыг түрээслэх шийдвэр Засийн газраас гаргалаа. Нийслэлд баригдсан 972 айлын орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлнэ. Хотын захиргаа иргэдэд ямар журмаар, яаж түрээслэхээ шийднэ. Нийтдээ таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно гэж Засгийн газраас үзсэн" гэв. 

- Өнөөдрөөс “Буянт-Ухаа-2” хорооллыг ТОСК хариуцахгүй Улаанбаатар хотын захиргаа хариуцна гэсэн үг үү?

Буянт-Ухаа 2 ТОСК-ийн захиалгаар Хөгжлийн банкны зээлээр баригдсан. ТОСК өмнөх Засгийн газрын үед өрөнд орж дахин зээл авч энэ барилгыг барих боломжгүй болсон. Тиймээс дутуу барилгыг тэр чигт нь Хөгжлийн банк руу шилжүүлсэн. Нийтдээ 110 тэрбум төгрөгөөр 1,542 айлын орон сууц ашиглалтад орж байгаа юм. Энэ нь өнөөдрийн байдлаар Хөгжлийн балансад байгаа. Засгийн газрын шийдвэр гарснаар зээлтэй нь шилжүүлж байгаа. Нэг ёсондоо Улаанбаатар хотын захиргаа, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн захираа эдгээр байрнуудыг түрээсээр олгоод, цаашдаа өмчлүүлнэ. Нийслэлийн хувьд энэ орон сууцны асуудлыг Нийслэлийн Засаг дарга мэднэ. Өмнөх түрээсийн журам үйлчлэхгүй. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар таван жилийн хугацаанд өр төлөх гэрээг иргэдтэй байгуулаад өөрсдийн журмаар явна.

“Буянт-Ухаа-2” хороолол төвийн шугамтайгаа холбогдсон уу. Улсын комисс хэзээ хүлээж авах вэ?

Улсын комисс байгуулагдаж байна. Барилга ерөнхийдөө ашиглалтад орж байгаа. Дулааны асуудлыг бүрэн шийдсэн. 972 айлын орон сууц нийтдээ 75 тэрбум төгрөгийн өртгөөр босч байгаа. Нэг метр квадратын өртөг ойролцоогоор нэг сая 460 мянган төгрөгийн ханштай байна.

- Түрээсний үнэ ямар байх вэ?

Баригдсан барилгыг Засаг дарга нарын эрх мэдэлд шилжүүлсэн. Дарга нар хэрхэн олгохоо шийднэ. 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдаж болно. Мөн таван жилээр түрээслээд урьдчилгаагаа бүрдүүлээд ипотекийн зээлд хамруулж болно.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх